Орон сууцны хогийн сувагт гал гарчээ
2023-01-31 09:03:52

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны 1 дүгээр орц хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 30-ны өдрийн 18:48 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс тус орцны 47 иргэнийг аюулгүй газарт гаргасан.
Сэтгэгдэл бичих: