Крипто валютын цахим хэтэвчнээсээ мөнгө алдсан гэх шалтгаантай 12 дуудлага цагдаагийн байгууллагад иржээ


2023-02-01 17:16:25

Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр /2023.02.01/ цахим залилан, койнтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Виртуал хөрөнгөтэй холбоотой сүүлийн гурван жилд 468 хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Нууц үгээ алдаад койноо алдсан, Монгол дахь койноо гадагшаа алдсан гэх хэрэг 2020 онд 9,  2021 онд 81, 2022 онд 370, энэ он гарсаар 8 хэрэг бүртгэгдсэн байна.

Эдгээрээс бусдад санал болгоод түүнээсээ хөрөнгө босгосон гэх дөрвөн хэрэг бүртгэгдсэн бол үлдсэн 430 хэрэг нь залилах буюу нууц үгээ алдаад койноо алдсан гэх мэт хэргүүд багтаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Өнөөдөр гэхэд Хан-Уул дүүргийн шүүхээр 25 иргэнийг залилаад 300 гаруй сая төгрөг авсан иргэн Б-тэй холбогдох хэргийг хэлэлцээд 7 жилийн  ял оноожээ.

Мөн өнгөрсөн жил Монгол Улсын иргэд крипто валютынхаа нууц үгээ алдан хөрөнгөө гадагшаа алдсаныг нь Монгол руу буцаан татаж авч, тухайн хэргийг үйлдсэн гэмт этгээдэд гурван жилийн ял оноосон байна.

Сүүлийн долоо хоногийн хугацаанд манай тасагт крипто валютын цахим хэтэвчнээсээ мөнгө алдсан гэх шалтгаантай 12 дуудлага ирсэн. Гэмт хэрэг үйлдэхдээ "Фишинг" хортой холбоос буюу тухайн хэрэглэгчийн групп дээр койны нэрийг нь бичээд "урамшуулал зарлалаа, та нэр, мэдээллээ оруулж шагналаа баталгаажуулна уу" гэх хэлбэрээр нууц үгийг нь аваад койныг нь хулгайлсан аж. Мөн иргэд бие биедээ итгэн бараа бүтээгдэхүүн худалдаж авах зорилгоор койноо шилжүүлж, алдах тохиолдол ч гарч байгааг цагдаагийн байнгууллагаас анхаарууллаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү