Утсаар ярихаар гараад сураггүй болсон иргэний цогцосыг олжээ


2023-03-22 14:12:28

Говь-Алтай аймаг, Хөхморьт сум Хүйсийн говь багийн “Цагаан ташаа” гэдэг газар тус сумын харьяат иргэн О нь энэ сарын 20-ны өдрийн 21:00 цагт утасны сүлжээ барьдаг газар руу гэрээсээ явган гарч яваад сураггүй болжээ. 

Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид иргэн О /61 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:10 цагт тус багийн “Цагаан ташаа” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 1 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү