Автомашин түр зогсох үед сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
2023-05-19 11:02:55

Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн “Алагийн дөрөлж’’ гэдэг газар Завхан аймгийн Дөрвөлжин сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан 2 автомашин энэ сарын 18-ны өдрийн 22:00 цагийн орчим замдаа түр зогсох үед иргэн Д нь сураггүй болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д /38 настай, эрэгтэй/-ийг 05.19-ний өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 05:41 цагт “Доной” нисэх буудлын гаднаас эсэн мэнд олж эхнэрт нь хүлээлгэн өгсөн.
Сэтгэгдэл бичих: