Малын саравч шатаж, 2 адуу хорогджээ
2023-05-24 09:50:36

Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр баг, “Хоолойн худаг” гэдэг газар малчин Ц-ын малын саравч энэ сарын 23-нд шатжээ.
Тус сумын иргэн Ц-ын 12х12 метрийн хэмжээтэй малын саравч, 4х4 метрийн хэмжээтэй амбаар, 4х3 метрийн хэмжээтэй граж шатаж, 2 адуу өртөж хорогдсон тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Сэтгэгдэл бичих: