“ДЦС-3”-ын захирал Ч.Чинбатыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж саатуулжээ


2021-08-01 15:20:30

“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн захирал Ч.Чинбатыг өнгөрөгч Баасан гаригт /2021.07.30/ АТГ-аас цагдан хорих  461-дүгээр хорих ангид саатуулсан билээ. Тодруулбал, түүнийг яллагдагчаар татаж, албан өрөөнд нь гүйцэтгэх ажиллагаа явуулсан юм. Энэ хүрээнд Ч.Чинбаттай холбоотой ноцтой баримтууд илэрсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Ч.Чинбатыг үндэслэлгүй хөрөнгөжсөн, авлигын хэргээр шалгаж буй бөгөөд тэрбээр Дорнод нутгаас гаралтай аж. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Э.Болорчулуун тус албан тушаалд томилуулсан гэх яриа гарчээ. Тэрбээр “ДЦС-3”-ын захирлаар томилогдоод жил гаруйн хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд тэрбээр, албаны машин болох “Ланд-200” маркийн автомашиныг албан хэрэглээндээ шинээр авхуулж, мөн “Поларис” их дэлгүүрийн оффист албаны хурлаа хийж, тус дэлгүүртэй худалдан авалтын гэрээ хийжээ. Ингээд зогсохгүй томилогдсоноосоо хойш удирдах албан тушаалын хүмүүсийг халаа сэлгээ хийж, Дорнод нутгийн хүмүүсээр байгууллагын удирдлагыг “сэлгэсэн” гэх мэдээлэл байна. Тиймээс Ч.Чинбатыг нэг сарын хугацаатай үргэлжлүүлэн  хорих эсэхийг маргааш шүүх шийдвэрлэх юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү