С.Ганбаатар МАХН-аас гарч, АН-д элслээ


2021-04-29 16:13:35

МАН, МАХН нэгдэх "Эвс нэгдлийн гэрээ"-д гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болж байна. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарах өргөдлөө хүлээлгэн өглөө. Тэрбээр  "МАН-ын 62 суудлыг 63 болго гэж намайг сонгоогүй учраас МАХН-аас гарч байна" хэмээжээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд "С.Ганбаатар дарга сайн нэр дэвшигч байна гэдэгт бид эргэлзэхгүй байгаа. Гэхдээ бид энэ асуудлаар ний нуугүй ярилцсан. С.Ганбаатар минь чи бид хоёр Оюутолгойг өөрчилье, Дубайн гэрээг хүчингүй болгоё, байгалийн баялагийг ард түмэндээ өгье гэж байгаа. Хоёулаа яг энэ ажлыг бодитой хийж чадах 62 хүнтэй хамраад хийх боломж байсаар байтал заавал тийм хүнд замаар явж эдэнтэйгээ сөргөлдөж, хоорондоо хагаралдаж явах нь утгагүй юм. Ингэж амьдралаа, цаг хугацааг үрэн таран хийж болохгүй гэж бид ярилцсан. С.Ганбаатар дарга маань ойлгосон гэж найдаж байна" хэмээж байсан юм.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Өнөөдөр АН бүл нэмж байна. Нам гэдэг бол иргэдийн хүсэл санааны байгууллага бөгөөд олуулаа л болж байвал улам хүчтэй болдог. Энэ удаад УИХ-ын С.Ганбаатар улс төрийн сонголтоо хийж, АН-ын гишүүнээр элсэн батлахаа гардаж авлаа. 

С.Ганбаатар гишүүн үргэлж ард иргэдийнхээ, хөдөлмөрчдийн талд байж ирсэн. Түүнчлэн уул уурхайн баялгийн өгөөжийг ард иргэдэд хүргэхээр ажиллаж ирсэн нь ард түмнийхээ талд байдаг манай намын үзэл санаатай ижил юм" хэмээн хэлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

зочин 2021-04-29 16:49:51-д бичсэн холбогдсон IP хаяг: 192.82.70.14
ЗИ,Алтанхуяг,Эрдэнэ нарт алуулах нь дээ.