Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн алуурчинд амжилт хүсдэг эргүү нь би биш


2021-05-04 10:31:41

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нарт амжилт хүссэн пост оруулсан нь АН-ынханд таалагдсангүй.

Тиймдээ ч тэр даруй МАН-ын Удирдах зөвлөлд Ч.Хүрэлбаатарыг ховлов. Учир нь АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ нэр дэвшээгүй хэмээн тодотгож, намын дотоод асуудалд хутгалдаж, олон нийтэд худал мэдээлэл өгсөн хэмээн Ч.Хүрэлбаатарыг буруутгажээ.

Хариуд нь Ч.Хүрэлбаатар "Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн хүмүүст амжилт хүсээд пост оруулсан чинь “АН-ы УЗ”-өөс намайг тэдний дотоод асуудалд оролцлоо гэж. Уучлаарай хэн нэгэнд сонгуульд нь амжилт хүсч болохоо больсон цаг уу? Над дээр 7 удаа хориг тавьдагтайгаа адилхан дарамталж байгаад надаар Н.Алтанхуягт хүчээр амжилт хүсүүлэх гэж байгаа бол яршиг л байна. Бага доромжлоорой. Эдийн засгийн алуурчинд амжилт хүсдэг эргүү нь би биш. Харин С.Эрдэнэ бол 2019 оноос хойш дарангуйллын эсрэг, ардчиллыг хамгаалан АН-аас бараг ганцаараа дуугарч ирснийг нь би мэднэ. Тийм учраас би түүнд хүндэтгэлтэй ханддаг, амжилт хүссэн. Хэнд амжилт хүсэхээ би өөрөө мэдье" хэмээн нүүр номондоо нийтлээд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

Зочин 2021-05-04 11:44:21-д бичсэн холбогдсон IP хаяг: 64.119.22.182
Алтанхуяг 1.5 тэрбум зээлээр зам тавьж. Хүрэлбаатар 5 тэрбум долларынизээлээр яг юу хийсэн бээ?