АН-ын дарга С.Эрдэнэ гэж Дээд шүүхээс мэдэгджээ


2021-05-05 11:21:23

АН-ын тамганы маргааныг шийдэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 2 дахиа хойшлогдлоо. Өмнө нь О.Цогтгэрэлийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилж байсан билээ.

Улсын Дээд шүүхээс өчигдөр Сонгуулийн ерөнхий хороо болон Аудитын ерөнхий газарт 2017 оны бүртгэл буюу С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн нь  хэвээр гэсэн хариуг хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, АН-ын албан ёсны дарга нь С.Эрдэнэ гэсэн үг аж.

Нөхцөл байдал энэ хэвээр удаан үргэлжилбэл АН энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй болж болзошгүй. Эс бөгөөс эвлэрэлдэн нэгдэж, нэр дэвшигчээ дэвшүүлэх. Одоогоор албан ёсны дарга С.Эрдэнэ гэвэл нэр дэвшигч нь ч тэр болж таарч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү