Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайтын төмөр замыг ирэх жилийн зун ашиглалтад оруулна


2021-05-07 10:10:31

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боомтуудын нөхцөл байдалтай өчигдөр танилцав.  Гашуунсухайт хилийн боомтод  коронавирусийн халдварын тохиолдол илэрч, нүүрс, зэсийн баяжмалын экспортыг өнгөрсөн сарын 30-ны өдрөөс хойш тодорхойгүй хугацаагаар зогсоод байсан юм. Тэгвэл 76 жолоочийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарвал Гашуунсухайт хилийн боомтын экспорт, импортыг хэвийн үргэлжлүүлэхээр болсон гэнэ. Цаашдаа Гашуунсухайт хилийн боомтоор өдөрт 50 нүүрс тээврийн жолооч тээвэрлэлт хийх юм байна.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдрөөс хилийн боомтууд хэвийн үйл ажиллагаанд орж байна. Өнөөдөр бид олон жил гацсан хоёр төмөр замын ажилтай танилцана. Жишээ нь Гашуунсухайтын төмөр зам 10 гаруй жил гацсан. Нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад Гашуунсухайтын төмөр замыг ирэх жилийн зун ашиглалтад оруулах томоохон зорилт тавьж байна. Ингэснээр нүүрсний экспорт нэмэгдэнэ. Тавантолгой компанийг түшиглэн нүүрс угаах үйлдвэр барихаар ТЭЗҮ нь яригдаж байна. Нүүрсийг шууд гаргахын оронд нэмүү өртөг шингээх бодлоготой байна. Мөн Эрдэнэтийн үйлдвэрийг түшиглэн зэс баяжуулах үйлдвэр барих төлөвлөгөө бий. Цаашдаа Тавантолгой дахь дотоодын цэргийн анги байгуулах шийдвэр гарсан” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү