Өлсгөлөн зарлагчид дулаан дэвсгэр, халуун ус "шаардлаа"


2021-05-07 11:04:12

Төв талбайд өлсгөлөн зарласан УИХ дахь АН-ын гишүүд ХЭҮК, цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүлжээ.

Шаардлагад ХЭҮК-ийн гишүүд, Чингисийн талбайд өлсгөлөн зарлаж байгаа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй өчигдөр уулзаж нөхцөл байдлыг нь харсан. Тэд өдөртөө +4, шөнөдөө-6 хэмийн хүйтэнд чийгтэй эсгий дэвсгэр дээр ил задгай газар өлсгөлөн зарлаж байгаа нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байна гэж дүгнэжээ.

Мөн үзэл бодлоо илэрхийлэх үйл явц өрнөж байх үед нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, халуун ус уух зэрэг наад захын хэрэгцээг хангах ёстой. Тиймээс Цагдаагийн ерөнхий газарт шаардлага хүргүүлсэн байна. Шаардлагад, дулаан хуурай дэвсгэр, хучлага, салхины хаалт болон халуун ус уух, бие засах боломжийг бүрдүүлж өгөх, эрүүл мэндийн тусламжийг нэн даруй үзүүлэхийг дурджээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү