Д.Ганбат дахин Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг бүлгээсээ хөөж, УИХ дахь АН бүлэггүй боллоо


2021-10-18 12:25:13

Даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийв.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат хэвлэлийн хурал зарлаж /2021.10.18/ дараах гурван асуудлаар мэдээлэл өгөв.

1. Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооноос гаргасан шийдвэрийг танилцууллаа. Үүнд, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарт сахилгын шийтгэл хүлээлгэж АН-ын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасахаар тусгажээ.

2. Иргэд үзэл бодлоо илэрхийлж үг хэлэх эрх өдрөөс өдөрт хумигдаж байна. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хууль бусаар цагдан хорьж байгаа ба тухайн иргэд уг асуудлыг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад байна. Эдгээр асуудалтай холбогдуулан УИХ-ын Хүний эрхийн дэд хороо яаралтай хуралдаж нээлттэй сонсгол хийхийг шаардав.

3. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн ирц хүрээгүй дахин санал хураалт явуулсан ч ирц 50 хувьд хүрсэнгүй. Уг нь 50 болон түүнээс дээш хувийн ирцтэй байж сонгууль хүчинтэй болох тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж буй. Сонгуулийн ирцийг 50 хувьд хүргэх зорилгоор дахин санал хураалт явуулдаг зарчимтай. Ардчилсан нийгмийн зарчим ч ийм. Гэвч эрх баригчид хууль зөрчиж байна гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү