Ц.Оюундарийг УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр томиллоо


2021-10-20 14:41:02

Өнөөдөр Ц.Оюундарийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэсгийн зөвлөхөөр томиллоо. Ц.Оюундарь нь 1993 онд Төр Нийгэм Судлалын Академийг Улс Төр Судлаач-Эдийн Засагч мэргэжлээр төгссөн.

1999-2001 онд Ийгл телевизийн дэд захирлаар ажилласан, 2006-2008 онд АНУ-ын Берклей хот дaхь Калифорнийн Их Сургуулийн Сэтгүүл Зүйн Дээд сургуулийг дүүргэж, "Сэтгүүл Зүйн Мастер"-ийн зэргийг хамгаалсан.

2012-2015 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга. 2015 онд МҮОНРТ-ийн захирал, 2021 оноос Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байсан.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

Мөнхжаргал 2021-10-20 15:27:26-д бичсэн холбогдсон IP хаяг: 66.181.160.46
Мундаг бүсгүй , Чаднаа , амжилт хүсье