Л. Оюун-Эрдэнэ: Газар доорх хотод хөрөнгө оруулалт хийгдээгүй өнөөг хүрч


2021-06-05 17:00:12

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянгол дүүрэгт ажиллалаа. Төмөр замын ар талын төв зам дагуух ногоон байгууламжтай талбайг “Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” болгон тохижуулах, дулааны шугам сүлжээг шинэчлэх, хуучны нийтийн орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах дулаалгын ажил, шинээр барих автозамын зураг, гэр хорооллын дахин төлөвлөлт, гандан орчмын гэр хорооллын дэд бүтцийн шийдэл Баянхошуу дэд төвийн шинээр баригдсан усан санг тус тус үзэж, дээрх төслүүдийн хэрэгжилтийн явцын мэдээллийг сонсож, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо.

Төмөр замын ар талын төв зам дагуух ногоон байгууламжтай талбайг “Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” болгон тохижуулах, дулааны шугам сүлжээг шинэчлэх, хуучны нийтийн орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах дулаалгын ажил, шинээр барих автозамын зураг, гэр хорооллын дахин төлөвлөлт, гандан орчмын гэр хорооллын дэд бүтцийн шийдэл Баянхошуу дэд төвийн шинээр баригдсан усан санг тус тус үзэж, дээрх төслүүдийн хэрэгжилтийн явцын мэдээллийг сонсож, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо.

Дулааны шугам, сүлжээний шинэчлэлт, хөрөнгө оруулалтын явцтай танилцаад Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ  "Улаанбаатар хотод хүн амын маань талаас илүү хувь нь амьдардаг хэт төвлөрсөн учраас тулгамдсан асуудал их байх нь ч аргагүй байна. Нийслэлд Засгийн газрын зайлшгүй оролцоотойгоор шийдвэрлэх шаардлагатай хоёр үндсэн том багц асуудал байна. Энэ бол түгжрэлийг сааруулах автозамын сүлжээ барих, хоёрдахь нь газар доорх хот буюу дэд бүтцийг шинэчилж өргөтгөх явдал.

Хүн амын төвлөрөл, үйлдвэржилтээс үүдэн одоо байгаа бүтэц ачааллаа дийлэхгүйд хүрээд байна. Энэ бодит үнэнээ бид ярих ёстой. Газар доорх дэд бүтцэд ихээхэн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Өнгөрсөн жилүүдэд ил харагдах бүтээн байгулалтууд багагүй хийгдсэн бол газар доорх хотод хөрөнгө оруулалт хийгдээгүй өнөөг хүрч.

1990-ээд оноос хойш Улаанбаатарт эдийн засаг өссөн ч хотын зах хэсэг рүү амьдарч байгаа иргэдийн амьдралын чанарт өөрчлөлт ороогүй хэвээр байсаар байна. Тодруулбал дэд бүтцийн нэгдсэн шийдлийг том зургаар хийгээгүй учраас нүхэн жорлонтойгоо, агаар орчны бохирдол дээд цэгтээ хүрсэн.

Тиймээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, зах хэсгүүд рүүгээ байгуулж байгаа дэд төвүүдээ түшиглэн барилгажилтыг хийж, төрийн захиргааны байгууллагуудыг тараан байршуулж, олон тулгуурт хөгжлийн төвтэй хот болгож, ирэх 4 жилд багтаан, газар доорх дэд бүтцээ тэлж, шинэчлэн реформ хийхээс өөр аргагүй. Энэ чигээр нь явуулвал ачааллаа дийлэхгүй. Одоо хугацаа алдахгүй байх ёстой. Иймээс Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулж, хотын доорх дэд бүтцийг өргөтгөн шинэчлэх реформд шаардагдах санхүүжилтыг 2022 оны улсын төсөвт тусгуулж УИХ дээр шийдүүлэхийн төлөө Засгийн газраас НЗДТГ-тай нягт хамтран ажиллах болно” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү