Насанд хүрсэн иргэн жилд нэг удаа эрт илрүүлгийн шинжилгээ, оношлогоонд хамрагддаг үндэсний хөтөлбөртэй болно


2021-06-08 12:56:37

Засгийн газрын хуралдаан болж байна. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн 4 асуудлын талаар мэдээлэл өгье. Засгийн газрын хуралдаанаар иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулах үндэсний хөтөлбөртэй болох чиглэлийг өглөө. Иргэн бүр насны ангилалаас хамааран жил бүр эрүүл мэндийн эрт иүзлэгт хамрагддаг байх боломжоор хангах, үндэсний хөтөлбөр боловсруулах чиглэлийг Эрүүл мэндийн сайд болон холбогдох сайдад үүрэгдсэн.

Эрүүл мэндийн дата цахим сан бий болгох. Цаашлаад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дата баазыг үүсгэх чиглэл өглөө. Монгол Улсын хүн амын хувьд нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин, хавдар, гэмтэл, хордлого, гадны шалтгаант өвчин байдаг.

2010 оны байдлаар хорт хавдрын 4466 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2020 онд 6702 болж нэмэгдсэн. Шинээр оношлогдсон хавдрын тохиолдлын 73 хувь нь хожуу үедээ буюу 2, 3 дугаар шатандаа байгаа нь иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байна. Иймээс насанд хүрсэн иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт оношлогоо, шинжилгээнд хамруулдаг болохыг зорьсон" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү