Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрах боломжоор хангах эрх зүйн орчныг бүрдүүлнэ


2021-06-08 13:08:31

Засгийн газрын хуралдаан болж байна. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цогц асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж ирэх үүрэг чиглэлийг холбогдох хүмүүст өгсөн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх багц бодлогыг боловсруулахыг холбогдох сайд нарт үүрэгдсэн.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж 2022 оноос шинэ хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулах батлуулахыг үүрэгдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар танилцуулахыг үүрэгдсэн" гэлээ.

Мөн 25 дээш ажилчинтай албан байгууллага 1 болон түүнээс дээш хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах эрх зүйн зохицуулалттай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийгмийн хөгжлийн асуудлаар орон тооны бус зөвлөхөөрөө Ч.Ундрахбаярыг томилохоор болжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү