П.Дэлгэрнаран: Санал хураалтын дүнг гараар тоолж баталгаажуулж дууслаа


2021-06-10 16:42:50

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр 07:00-22:00 цагт боллоо. Сонгуулийн ерөнхий хорооноос урьдчилсан дүнг албан ёсоор танилцууллаа.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Энэ сарын 10-ны 15.00 цагийн байдлаар

  • У.Хүрэлсүх – 823.326 буюу 67.76 хувь
  • С.Эрдэнэ – 78.832 буюу 5.99 хувь
  • Д.Энхбат – 246.968 буюу 20.03 хувийн саналтай байна.

Гадаадад байгаа иргэдийн саналыг өнгөрсөн шөнө тоолж, баталгаажуулсан.

Сонгуулийн санал авах 2087 хэсгийн хороо ажиллалаа. Мөн гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн саналыг Сонгуулийн ерөнхий хороонд зөөвөрлөн авчирч, саналыг тоолж, баталгаажууллаа. 2088 хэсэгт саналыг тоолсон гэсэн үг. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар санал тоолох төхөөрөмж болон гар тооллого хийхээр тусгасан. Энэ дагуу саналын хуудсыг өнөө өглөө гараар тоолж дууслаа.  Өнөөдөр улсын хэмжээнд гар тооллого хяналтын тооллого 100 хувь хийлээ.

Сонгогчдын нэрийн жагсаалтад 2,049,379 иргэн бүртгэгдсэн. "Түр хасав" тэмдэглэгээтэй 110 мянга гаруй иргэнээс 1,430 нь хэсгийн хороондоо саналаа өгчээ. Өчигдөр 22:00 цагийн байдлаар 1,216,246 иргэн саналаа өгсөн нв 59.35 хувийн ирцтэй байлаа" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү