Н.Алтанхуяг: Жолоочийн хариуцлагын даатгалаар цуглардаг 35 тэрбум төгрөгийг 15 компани хуваан авч байна


2021-11-18 13:06:49

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Бид нар ард түмний эрх ашгийг хамгаалах үүрэгтэй төлөөлөгчид. Тийм учраас жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хуулийг хэлэлцэх нь зөв. Даатгалын систем маш чухал. Иргэдийн олон төрлийн эрсдэлийг хамгаалдаг ийм тогтолцоог би дэмждэг. Зөвхөн даатгалын компаниудын төлөөлөгчдийн үгийг сонсох нь өрөөсгөл юм. 2012 оноос хойш найман жилийн хугацаанд 200 орчим тэрбум төгрөг цуглаж байгаа юм байна лээ. Одоо бол жилд дунджаар 674000 орчим жолоочоос 37 тэрбум төгрөг цугларч байна. Яагаад 700 гаруй мянган иргэнийхээ эрх ашгийг төр хамгаалж болохгүй байгаа. Тэдгээр хүмүүсийн цуглуулсан 50 гаруй нарын мянган төгрөг нийлээд 37 тэрбум төгрөг болж байхад яагаад 15 арилжааны компанид дунд нь хаягддаг юм. Үйлчилгээг нь л сайжруулъя. Арилжааны компаниудын дунд сонгон шалгаруулалт зарлах ёстой. Бид ард түмний элч төлөөлөгч. Ард түмнээс ирж байгаа саналуудыг сонсох ёстой. 15 компанийг ч сонсох ёстой. Тэгэхдээ нэг талын шийдвэрийг гаргаж болохгүй. Нэг өдөр 100 хувь сайжрахгүй. Гэхдээ л алхам алхмаар олон нийтэд ил тод ингээд ярих нь зөв" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү