Томилгоо: 419 сая төгрөгийн орлоготой С.Мөнхнасанг ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томиллоо


2021-11-24 13:07:57

Засгийн газрын хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг томилжээ. Тэрбээр өмнө нь Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан билээ.

Тэрбээр жилийн 419.5 сая төгрөгийн орлоготой хэмээн Авлигатай тэмцэх газарт мэдүүлжээ. Мөн 650 саяын үнэ бүхий нэг амины орон сууц, 4 нийтийн орон сууц, 1 зуслангийн байшинтай. Түүнчлэн автозогсоол нэг бий. 

335 саяар үнэлсэн 4 автомашинтай, 472 саяын хадгаламжтай, 58 саяын зээлтэй С.Мөнхнасан “ЭМ ЭМ ЭМ ДИ” ХХК, “Алдтайн Боксит” ХХК, “Намнаач” ХХК ХХК, “ЗБЦ” ХХК ХХК, “Силкрөүддевелормэнт” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК-иудын хувьцаа эзэмшигч. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү