Сайд асан Ё.Отгонбаяр албан ёсны твиттер хуудсаараа сэтгүүлчийг ална гэж сүрдүүлжээ


2022-01-26 09:07:58

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн талаар www.zarig.mn сайт цуврал болгон мэдээлж байгаа билээ. Энэ сарын 24-нд Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкинд 17.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчдийн жагсаалтад багтаж байгааг мэдээлсэн юм. Үүний хариуд тэрээр "Би хүнтэй суухдаа ах дүү чинь зээлтэй юу гэж асуух ёстой байсан уу" гэж өөрийн твиттер хуудсандаа бичээд байсан юм. 

Тэгвэл тэрбээр өнөөдөр өөрийн албан ёсны твиттер хуудсаараа сэтгүүлчийг ална гэж сүрдүүлсэн захидал илгээсэн тухай сэтгүүлч У.Оргилмаа дэлгэлээ. Тэрээр "Та хоёрооё болж салж байна, чамайг олж ална. Миний амьдралыг алсан бол хариугаа авна. Заригтай чинь хамт ална. Үнэн хорсож байна. Нэгэнт тануус тэгж байгаан бол алалцана" гэж бичжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

Zochin 2022-01-26 10:22:45-д бичсэн холбогдсон IP хаяг: 139.5.218.240
Bayn huuhentei suuchlaa gesen chin ikh hemjeenii zeeltei bj uu kkkk