Х.Нямбаатар: Хулгайч нар 20, магадгүй 200 хүүхэд нүцгэлж эрүүл мэндийг нь зольж чадах юм байна


2022-12-05 11:57:54

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гарч ирж, нүүрсний хулгайчдыг олон нийтэд зарлах эсвэл кабинетаараа огцрохыг шаардсан жагсаал Төв талбайд болж байгаа.

Жагсаалтай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Үзэл бодлоо илэрхийлэн жагсаж байгаа залуустаа талархаж байна. Харин хулгай нь илрэх гээд юу ч хийхээс буцахгүй болсон хулгайч нар энэ хахир хүйтэнд 20, магадгүй 200 хүүхэд нүцгэлж эрүүл мэндийг нь зольж чадах юм байна гэдгийг харлаа. Нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд олон нийтийн дэмжлэг чухал” хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү