Д.Сумъяабазарын чиргүүл буюу "Тэрбумтан” хотын менежер


2023-01-03 11:26:24

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар М.Баярааг томилоод буй. Түүний өмнөх дарга Д.Ганболдыг давсны нөөц бүрдүүлээгүй, зохион байгуулалт хийж чадаагүй, хариуцлага алдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Хотын ерөнхий менежерээр томилогдсон М.Баяраагийн хувьд БНХАУ-ын Багшийн их сургууль, Японы Киорин их сургууль Санхүү эдийн засгийн их сургуулийг төгссөн. Гадаад хэлний багш, санхүүгийн удирдлагын бакалавр, олон улсын хөгжлийн мэргэжлээр магистр зэрэгтэй. Мөн Их Британид англи хэл менежмент, БНСУ-д Төсөл санхүүгийн удирдлагаЯпонд Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах цогц аргачлал, БНХАУ-д Засаг захиргаа, орон нутгийн хөгжлийн төлөвлөлт чиглэлээр суралцжээ.

 “Эм-Си-Эс холдинг”-д төслийн зохицуулагч, Японы олон улсын Жайка байгууллагад төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн,  “Эм Ти Си партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал,  Хөгжлийн банкны төслийн санхүүжилтийн хэлтэст ахлах мэргэжилтэн,  Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтсийн дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байсан намтартай.

Хотын дарга Д.Сумъяабазарын бөөрөнд хачиг шиг  наалдаж явдаг тэрбээр10 гаруй жил төрд ажилласан намтартай. Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болоход М.Баяраа тус яаманд газрын даргаар очиж байв. Яаманд газрын даргаар очихдоо жилийн 27 сая төгрөгийн орлоготой байсан тэрбээр 2019 он гэхэд 116.9 сая төгрөг хэмжээн орлогоо мэдүүлсэн байдаг.

М.Баяраа нь нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй гурван орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр авто зогсоолтой. М.Баяраагийн гэр бүл жилийн орлого 2020 онд 22.7 сая төгрөг байсан 2021 онд 437.1 сая төгрөг болж огцом нэмэгдсэн байдаг. Мөн тухайн жилд есөн сая төгрөгийн үнэлгээтэй автомашинаа 40 сая төгрөгийн үнэлгээ машинаар сольсныг ч анхаарлыг гадна үлдээж боломгүй. Мөн тэрбээр эзэмших эрхтэй дөрвөн газартай, 123 сая төгрөгийн үнэт эдлэл, 92 сая төгрөгийн хадгаламжтай.
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү