Бэрэн группийн захирал Б.Мөнхтөр: Т.Бадамжунайтай Сингапурт таарч байсан


2023-01-16 10:58:53

УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Төрийн ордонд үргэлжилж байна.

Сонсголын үеэр түр хорооны дарга Б.Энхбаяр "Бэрэн" группийн Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалт бусаар ашигласан байж болох баримтуудыг дэлгэв. 

Шинжээчийн дүгнэлтээр "Бэрэн групп" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөрийн дансанд шилжүүлж, хувийн хэрэгцээнд ашигласан 1.5 сая ам.доллар нийт 7.2 сая ам.долларын зээлийг зориулалт бусаар ашигласан баримтыг дэлгэв.

Мөн Б.Мөнхтөрийн хамаарал бүхий "Нэхээсгүй эдлэл", "Атар Өргөө", "Бэрэнтрэйд" ХХК-ийн болон бусад зээл, зээлийн хүүгийн төлбөрт 5.7 сая ам.доллар төлжээ.

Б.Мөнхтөрийн хувийн дансанд шилжсэн мөнгөн дүнгийн гүйлгээний зарлага Макао, Сингапурын казиногийн АТМ-ээс гарсан байгааг түр хорооны дарга Б.Энхбаяр лавлаж байв. Тэрбээр “Таны хувийн данснаас 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Макао чөлөөт бүс дэх казиногийн бэлэн мөнгөний машинаас их хэмжээний мөнгө гарсан байна. Та мөрийтэй тоглоом тоглодог уу" хэмээн асуухад Б.Мөнхтөр Би мөрийтэй тоглодоггүй учир шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй. Шүүх дээр бүх гүйлгээгээ баримтаар нотлох болно. Энэ асуултад хариулах боломжгүй" гэсэн юм.

Мөн Хүнс хөдөө аж ауйн сайд асан Т.Бадамжунайг таних эсэхийг Б.Мөнхтөрөөс тодруулахад Архангайн буюу нутгийнх нь улстөрч. Мөн Сингапурт нэг удаа таарч байсан талаар тэрбээр хариулсан.

 

Түүнчлэн сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Т.Бадамжунай хулгайч улс орныг самарсан" хэмээх үгэн дундаа тодотгоод амжсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү