Өнөөдөр АН даргаа сонгоно


2023-01-19 09:02:29

Өнөөдөр АН-ын ҮБХ-ны ээлжит бус их хурал болно. Ардчилсан Үндсэн хууль баталсны 31 жилийн ойн өдөр АН-ын 320 төлөөлөл хуралдсан. Тэр хурлаас намын даргад нэр дэвшигчдийн журмыг баталж, их хурлаа зарласан байна. Л.Гантөмөр, З.Нарантуяа, С.Баярцогт, С.Одонтуяа нар намын даргад нэр дэвшиж байгаа бөгөөд өмнөх шигээ муудалцан фракцлахгүй гэдгээ мэдэгджээ.

Сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд хагарал бутралтай байгаа АН сүүлийн үед эвлэрлийн ажлыг эрчимтэй зохион байгуулж буй. Энэ дагуу өнөөдөр 10.00 цагт ҮБХ-ны ээлжит бус хурлыг Төрийн ордонд зохион байгуулж, намын даргад нэр дэвшигчдийг бүртгэн авч олонхийн санал авсан нэр дэвшигчийг 13.00 цагт зохион байгуулагдах намын Их хурлаараа батламжлах аж.

 


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү