Т.Доржханд: Хувьцааны ногдол ашиг өгөх мөнгө байхгүй


2023-02-02 17:19:07

УИХ-ын гишүүн Т.Дорхжханд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийх үеэрээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн олгох мөнгө байхгүй гэдгийг мэдэгдэв.

Тэрбээр “Ногдол ашгийг тухайн компани ярилцаад ашигтай бол иргэдэд тараах юм. Гэтэл тэр ногдол ашиг нь хаачсан бэ. Оффтейк гэрээ, шууд гэрээ, элдэв хэрэглээний зардлыг санхүүжүүлсэн байна. Одоо мөнгө байхгүй. 19 их наядын оффтейк гэрээг хийчихсэн, Эрдэнэс Тавантолгой компани өртэй тохиолдолд тэр компани мөнгөө өгч чадах уу үгүй юу. Аль эсвэл Монголбанкнаас мөнгө хэвлэх үү. Хэрвээ мөнгө хэвлэвэл дахиад инфляци болно. Нэг талаасаа мөнгө аваад, нөгөө талаараа бүгдийнх нь орлого буурна. Энэ бол эдийн засагч хүний хувьд, УИХ-ын гишүүний хувьд ч хэлэхэд зөв зүйл биш. Зарчмаар нь явуулах ёстой” гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү