Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөхийг байнгын хорооны гишүүд дэмжив
2023-03-21 11:01:09

Ж.Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг 2023.01.30-нд гаргасан билээ. Түүний хүсэлтийг өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.
Уг хүсэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ж.Мөнхбат гишүүний хувьд өөрийн саналаар гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул санал хураалтыг ил явуулж, байнгын хорооны хуралд оролцсон 12 гишүүний 9 нь дэмжив.
Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Улмаар тогтоолын төсөл бэлдэж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар болов.
Сэтгэгдэл бичих: