Зуны цагийн тоололд шилжиж, 1 цагаар урагшлуулах асуудлыг хойшлуулжээ
2023-03-22 08:48:46

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн талаар,
- Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн өнөөгийн байдал, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл
- Бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн талаар зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэхээр тов гарчээ.
Өнөөдрийн хуралдаанаар зуны цагийн тоололд шилжих эсэхийг шийднэ гэж байсан ч долоо хоногоор хойшлуулсан байна. Учир нь цагийг урагшлуулах эсэх асуудал иргэдийн дунд маргаантай байгаа бөгөөд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллаж буй тул өөрийн биеэр асуудлаа танилцуулах нь зүйтэй гэж үзээд ийн ирэх 7 хоног хүртэл хойшлуулжээ.
Сэтгэгдэл бичих: