Хонины ястай махыг 9500-11000 төгрөгөөр худалдаалж байна


2021-04-09 16:38:32

Өнөөдөр буюу энэ сарын сарын 09-ий өдрийн 13 цагийн байдлаар Улаанбаатар хотын 3 дүүрэгт байрлах зах, худалдааны төв, хүнсний болон сүлжээ дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж байна.

Хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үнэ

Улаанбаатар хот руу нийлүүлэгдсэн махны нийлүүлэлтийн мэдээллийг авч үзвэл 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 07 цагаас 04 дүгээр сарын 09-ны өдрийн 07 цагийн хооронд УБ хот руу орон нутгаас МЭХЦХЦ-ээр 81.7 тн мах шалгагдаж нэвтэрснээс 81.7 тн нь худалдааны зориулалтаар нийлүүлэгдсэн бөгөөд нядалгааны зориулалтаар амьд мал 85 толгой нэвтэрсэн байна.

"Хүчит шонхор" захын махны нийлүүлэлтийн хувьд 2021 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн байдлаар нийт 38.9 тн мах орж ирсэн байна. Улаанбаатар хот руу орон нутгаас нийлүүлэгдсэн махны нийлүүлэлтийн хэмжээ өмнөх өдрүүдээс нэмэгдсэн байна.

✅Хүчит шонхор захад жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 9500-11000, хонины цул мах 11000-11500, үхрийн ястай мах 12000-13500, үхрийн цул мах 13500-15000, ямааны ястай мах 8500-9500, ямааны цул мах 10000-11500 төгрөгийн үнэтэй байна. Махны нийлүүлэлтийн хувьд 38.9 тонн мах нийлүүлэгдсэн.

✅ Баянгол дүүрэгт байрлах Хороолол, Таван-Эрдэнэ, Бэст зэрэг зах, худалдааны төвүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Дээрх захуудад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 11800-13800, хонины цул мах 14000-14500, үхрийн ястай мах 12500-14000, үхрийн цул мах 14800 төгрөгийн үнэтэй байна.

Хяналт шалгалтад хамрагдсан тус захуудад худалдаалагдаж буй бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2100, дээд гурил 1600, 1-р зэргийн гурил 1300-1400, 2-р зэргийн гурил 1000-1100, цагаан будаа 2500-3800, элсэн чихэр 2400-2500, Монгол төмс 1000-1300, Монгол лууван 1800, Монгол сонгино 3, Орос сонгино 3000, Хятад сонгино 2500 өндөг 46-480 төгрөгийн үнэтэй байна.

✅ Баянзүрх дүүрэгт байрлах Шинэ сансар, Асайт, Баянзүрх-1, Баянзүрх-2 зэрэг зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа.

Хяналт шалгалтад хамрагдсан тус зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 11500-13500, хонины цул мах 13000-13500, үхрийн ястай мах 12500-13500, үхрийн цул мах 12800-15000, адууны ястай мах 13000-13500, адууны цул мах 13500-14000 төгрөгийн үнэтэй байна.

Дээрх зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2200-2300, дээд гурил 1500-1700, 1-р зэргийн гурил 1300-1400, 2-р зэргийн гурил 1000-1100, цагаан будаа 2500-3500, элсэн чихэр 2000-2500, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1500-2000, Монгол сонгино 3800-4000, Хятад сонгино 2000-2200, өндөг орос 450-460, өндөг монгол 480 төгрөгийн үнэтэй байна.

✅ Сонгинохайрхан дүүрэгт байрлах 21 шөнийн зах хяналт шалгалтад хамрагдлаа. 21 шөнийн захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9800, хонины цул мах 11800, үхрийн ястай мах 11000, үхрийн цул мах 13000 төгрөгийн үнэтэй байна.Хяналт шалгалтад хамрагдсан захад худалдаалагдаж буй бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд гурил 1500-1600, 1-р зэргийн гурил 1300, 2-р зэргийн гурил 1000, цагаан будаа 2500-3500, элсэн чихэр 2500, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 3300, Хятад сонгино 1800, өндөг 440 төгрөгийн үнэтэй байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү