Махны үнийг хөөрөгдсөн "Хүчит шонхор" захыг 30 сая төгрөгөөр торгожээ


2021-04-27 11:04:55

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас "Хүчит шонхор" захыг 30 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тодорхой шалтгаангүйгээр махыг худалдаалахгүй, төөрөгдүүлэх, үгсэн хуйвалдаж үнэ тохирч худалдаалан НОЁЛОХ үйл ажиллагаа явуулж, махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлж, дамлан худалдаалж байсан нь нотлох баримтаар тогтоогдсон байна. Иймээс "Хүчит шонхор" ХХК-ийг жилийн борлуулалтын орлогын 4 хувиар буюу 29140676 (хорин есөн сая нэг зуун дөчин мянга зургаан зуун далан зургаан) төгрөгөөр торголоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү