Тавдугаар сарын хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлж эхэллээ


2021-05-03 16:49:41

Засгийн газраас цар тахалтай холбоотойгоор хүүхдийн 20.000 төгрөгийг 100.000 болгон нэмэгдүүлсэн. Мөн хөл хориотой холбоотойгоор хүүхдийн мөнгийг хугацаанаас нь өмнө олгох шийдвэрийг хэд хэдэн удаа гаргасан билээ.

Тэгвэл энэ сарын хүүхдийн мөнгийг өнөөдрөөс дансанд нь шилжүүлж эхэлжээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы хариу арга хэмжээний хүрээнд тавдугаар сарын хүүхдийн мөнгөний олголтыг өнөөдрөөс тавихаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Удахгүй мөн Хүүхдийн мөнгө олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулж шинээр хүүхдийн мөнгө олгох хүсэлтийн бүртгэлийг цахимаар явуулах боломжийг бүрдүүлнэ" гэсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү