ОХУ-аас есдүгээр сард багтан 1500 тонн шатахуун авахаар боллоо


2021-09-24 09:15:35

Шатахуун импортлогч компаниудын нөөц хомсдож, нийслэлд ердийн хэрэглээний 3-5 хоногийн үлдсэнээ есдүгээр сарын 23-нд мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор шатахуун импортлогч манай улсын компаниуд экспортлогч тал болох ОХУ-ын Роснефть компанийн төлөөлөлтэй уулзжээ.

Тус уулзалтын үр дүнд есдүгээр сард 1,500 тонн АИ-92 бензин, аравдугаар сард 44,000 тонн АИ-92 бензин, мөн энэ сард ачигдаагүй байсан 10,000 тонн АИ-92 бензин авахаар болсон талаар Петровис ойл ХХК-ийн ерөнхий захирал О.Содбилэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү