2006 онд үйлдвэрлэсэн 20.000 төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнээс татна


2022-01-12 09:43:24

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг энэ оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл гүйлгээнээс татахаар болсныг Төв банкнаас мэдээллээ.  Учир нь уг мөнгөн дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас хуурамчаар үйлдэх тохиолдлууд их аж.

Иймд 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож, дээрх дэвсгэртийг эзэмшиж буй иргэдийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл банкуудад болон Монголбанканд хандан шинэ дэвсгэртээр солиулахыг санууллаа.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү