Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно
2022-05-08 14:59:03

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргажээ.
Тус хуваарийн дагуу хүүхдийн мөнгийг тавдугаар сарын 20-ноос олгох бол ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт тусламжийг тавдугаар сарын 12, 24-нөөс олгож эхлэх юм.
Засгийн газраас энэ оны эхэнд хүүхдийн 100,000 төгрөгийг 2022 оны долдугаар сар хүртэл бүтнээр олгож, цаашид хуримтлал үүсгэн арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал 50,000 төгрөгийг л бэлнээр өгөх шийдвэр гаргаад байснаа үнийн өсөлтийг бууруулах, төсвийг хэмнэх бодлогын хүрээнд түр хойшлуулж, он дуустал бүтнээр нь олгохоор шийдвэрлэсэн билээ.
Сэтгэгдэл бичих: