Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр болон хүүг бууруулах ажлын хэсэг хуралдлаа


2022-05-26 14:18:32

Шадар сайд С.Амарсайхан Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр болон хүүг бууруулах ажлын хэсгийг хуралдуулж, шалгалтын үр дүн, ажлын явцын талаар сонслоо.

Уг ажлын хэсэг нь Шадар сайдын үүрэг болгосны дагуу Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, найм болон зургаан хувийн зээлийн хүүг бууруулах гарц боломжийг эрэлхийлэх, залуу гэр бүлүүдийг дэмжих хүрээнд урьдчилгаа төлбөрийг багасгах, цаашлаад ипотекийн зээлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн илүү боловсронгуй болгох зорилгоор байгуулагдан ажиллаж байгаа билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү