Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас нэг хувиар өсчээ


2022-08-17 12:18:51

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны долоодугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 15.7 хувь, өмнөх оны эцсээс 10.6 хувь, өмнөх сараас нэг хувиар өсжээ.

ҮСХ-оос мэдээлснээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны долоодугаар сард өмнөх оны мөн үеэс 15.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 21.5 хувь согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.4 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.8 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.3 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.9 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 18.7 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ

  • 2019 оны долоодугаар сард 7.7 хувь,
  • 2020 оны долоодугаар сард 3.4 хувь,
  • 2021 оны 7 дугаар сард 7.4 хувь
  • 2022 оны долоодугаар сард 15.7 хувь болж, өмнөх оны мөн үеэс 8.3 нэгж хувиар нэмэгдээд байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг.

Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна. Инфляц 2022 оны 7 дугаар сард 15.7 нэгж хувь гарсны 54.1 хувь буюу 8.5 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 4.1 нэгж хувиар өсөж, өмнөх сараас 3.0 нэгж хувиар буурчээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү