Ж.Ганбаатар: Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цөөрсөн


2022-09-19 16:43:41

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж салбарт хөрөнгө оруулалт татах зорилгоор "Mongolian mining week 2022” арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Манай салбарын хөгжлийг хязгаарлаж байгаа 3 хүчин зүйл нь:

  • ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цөөрсөн,
  • гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл буурч хөрөнгө оруулагч нэмэгдэхгүй байгаа,
  • салбарын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахуйц эсэргүүцэл нэмэгдэж нөгөө талдаа хууль бус олборлолт, хариуцлагагүй уул уурхай байсаар байгаа" явдал гэж бид тодорхойлж байгаа юм.

Эдгээрийг өөрчлөхийн тулд: хариуцлагатай уул уурхайг дэмжиж,хууль дээдэлдэг дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалж, хувийн хэвшилдээ боломж, итгэлийг өгч хариуцлагыг нь үүрүүлэн хамтран ажиллах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын арга хэмжээгээ чиглүүлэн ажиллана.

Чуулга уулзалтаар энэ мэт тулгамдсан асуудлаа хамтран тодорхойлж, хэлэлцэж, олон талаас нь харж, гарц шийдэл эрэлхийлсэн, хөрөнгө оруулалтын таатай, зөв орчныг бүрдүүлэх бүтээлч, санал санаачилгууд гарна гэдэг итгэл дүүрэн эхлүүллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү