Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг 80 хувь нь олгож, 20 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдэд татвар ногдуулна


2022-09-27 14:37:45

Улсын 2023 оны төсвийн төслийг Сангийн яам боловсруулж, УИХд пүрэв гарагт өргөн барихад бэлэн болжээ. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.  

Тэрбээр Ирэх оны төсвийн нийт орлогыг 19.6 их наяд, нийт зарлага 20.3 их наяд байхаар тооцоолсон. Төрийн хэмнэлтийн тухай хууль бүтэн жилийн турш хэрэгжихээрээ онцлог бөгөөд энэ хүрээнд нэг их наяд төгрөг төгрөг хэмнэнэ.  

Тухайлбал,

  • урсгал зардлаас 536.5 тэрбум
  • хөрөнгийн зардлаас 424.4 тэрбум
  • гадаадын зээл тусламжаас 11 тэрбум төгрөг гэх зэргээр хэмнэх юм байна. 

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн үр дүнд урсгал болон суурь зардлыг огт нэмэхгүй байхаар тусгаснаас гадна урсгал зардлыг 204 тэрбумаар бууруулсан. Энэ бол зоригтой тоо. Жил бүр 10-20 хувь нэмэгддэг хандлагыг уг хуулийн дагуу өөрчилж, өсөлтийг зогсоолоо.. 

Мөн ирэх оны төсөвт зайлшгүй нэмэгдэх урсгал зардалд 1.7 их наяд төгрөг зарцуулах юм байна. Үүнийг тэтгэвэр, цалингийн тогтолцооны шинэчлэл, Хүнсний аюулгүй байдлын хөтөлбөр, боловсролын салбар дахь тэтгэмж зэрэгт зарцуулна. 

Ирэх оноос эхлэн хүүхдийн мөнгийг өндөр орлоготой бус, зөвхөн зорилтот бүлэгт олгохоор төсвийн төсөлд тусгасан. Энэ хүрээнд нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно.

Ирэх онд шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, харин өмнөх онуудаас шилжсэн төслүүдийг санхүүжүүлнэ.  Хөрөнгө оруулалтуудыг дуусгах, ам.долларын гадагшлах урсгалыг хянах зорилгоор ирэх онд онд барилга, байшин барих гэх мэт хөрөнгө оруулалтын төслүүдийг шинээр эхлүүлэхгүй. 

  • Урсгал болон бусад зардал - 11.9 их наяд
  • Хүүхдийн мөнгө - 1.4 их наяд
  • Өмнөх онуудаас шилжсэн хөрөнгө оруулалт, боловсролын тоног төхөөрөмж - 2.5 их наяд
  • Нийслэлийн түгжрэл бууруулах арга хэмжээнд -  420 тэрбум
  • Хөшигийн хөндийд дагуул хот байгуулахад - 68.5 тэрбум зэргээр тусгажээ.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд,

  • 2020 онд 4.4 их наяд 
  • 2021 онд 3.6 их наяд
  • 2022 онд 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байв.

Монгол Улсын иргэд орлогын хэмжээнээс үл хамааран 10 хувийн, ижил хэмжээтэй татвар төлж буй. Сангийн яам хэн илүү орлоготой байна тэр хүн илүү өндөр татвар төлөх зарчимд шилжих цаг болсон. Тиймээс 2023 оны төсвийн төсөлд нэг сард 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай иргэд 20 хувийн ХХОАТ (хувь хүний орлогын албан татвар) төлөхөөр тусгасан.

2023 оноос эхлэн нэг сарын

-10 сая хүртэл төгрөгийн цалинтай бол 10 хувийн

-15 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой бол 15 хувийн

-20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар авахаар төлөвлөсөн байна.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Монгол Улсад сарын дундаж цалин 1.5 сая төгрөг байна.

Монгол Улсын 1.3 мянган иргэн буюу уул уурхайн компаниуд, банкууд гэх мэт ТОП 100 ААН-ийн удирдах түвшнийхэн 10 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай.

Иргэн А 20 сая төгрөгийн цалин авдаг бол эхний 10 сая төгрөгийн цалингаас 10 хувийн ХХОАТ төлж, үлдсэн 10 сая төгрөгөөсөө 20 хувийн татвар төлно” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү