Хязаалан гунан үхрийн үнэ Говьсүмбэр аймагт хамгийн өндөр буюу 1.9 сая төгрөг байна


2022-11-23 11:12:12

Малын зах зээлийн дундаж үнийн 2022 оны 10 дугаар сарын мэдээллийг өмнөх сартай харьцуулахад хязаалан гунан үхрийн үнэ 1.3 сая төгрөг болж, 9.0 мянган төгрөгөөр өсчээ.

Харин атны үнэ 1.4 сая төгрөг болж, 22.0 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.1 сая төгрөг болж, 12.1 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 194.2 мянган төгрөг болж, 11.7 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 138.4 мянган төгрөг болж, 3.9 мянган төгрөгөөр буурчээ. 

Үхрийн 2 метрээс дээш урттай шир 2022 оны 10 дугаар сард 6.3 мянган төгрөг болж, өмнөх сараас 0.5 мянган төгрөгөөр өссөн бол цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 91.1 мянган төгрөг болж, өмнөх сараас 2.7 мянган төгрөгөөр буурсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү