Хүүхдийн мөнгөнд 18 жилийн хугацаанд нийт 7.2 их наяд төгрөг зарцуулжээ
2023-01-25 17:09:08

Манай улс 2005 оноос хойш 0-18 насны хүүхдүүддээ мөнгөн тэтгэмж олгож эхэлсэн билээ. Анх энэхүү мөнгөн тэтгэмж 2005 онд гурван мянган төгрөгөөр эхэлж байсан юм.
Тэгвэл энэхүү МӨНГӨН ТЭТГЭМЖИД хамрагдсан хувь хэмжээг Сангийн яамнаас тодруулж байна.
- -2005 онд 34%
- -2006 онд 70%
- -2007-2016 оны 06 сарыг дуустал 100%
- -2016 оны 07 сараас 60%
- -2017 онд 100%
- -2018 оны 03 сарыг дуустал 60%
- -2018 оны 04 сараас 80%
- -2019 онд 80%
- -2020-2022 онд 100%
- -2023 онд нийт хүүхдийн 91%
ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ
-2005- 2007 оны хагас жил хүртэл сар бүр 3 000 төгрөг
-2007 оны 07 сараас 2012 оны 09 сар хүртэл улиралд 25 000 төгрөг
-2012 оны 10 сараас 2019 оныг дуустал сар бүр 20000 төгрөг
-2020-2022 онд сар бүр 100 000 төгрөг
-2023 онд сар бүр 100 000 төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид зарцуулж байна.
Ийнхүү 2005-2023 оны хооронд 18 жилийн хугацаанд нийт 7.2 их наяд төгрөг зарцуулсан дүн мэдээллийг тус яамнаас гаргажээ.
Сэтгэгдэл бичих: