Он гараад 163,7 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортложээ
2023-02-01 10:02:59

Улсын хэмжээнд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар нийт 124,582 тн шатахууны үлдэгдэлтэй байна. Үүнээс
- А-80 автобензин 6,262 тонн буюу 38 хоног
- АИ-92 автобензин 33,890 тонн буюу 25 хоног
- АИ-95 автобензин 6,225 тонн буюу 47 хоног
- Дизель түлш 74,068 тонн үлдэгдэлтэй буюу 30 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.
Газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 163.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнээс:
- А-80 автобензин 1.9 мян.тн,
- АИ-92 автобензин 29.2 мян.тн,
- АИ-95/98 автобензин 1.7 мян.тн,
- Дизель түлш 118.3 мян.тн,
- ТС-1 /онгоцны түлш/ 3.2 мян.тн,
- Жет А-1 түлш 2.8 мян.тн,
-
Бусад бүтээгдэхүүн 6.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.
Сэтгэгдэл бичих: