Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ


2021-05-05 16:02:23

Найзынхаа бие, эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан хэрэгт холбогдуулан МҮОХ-ны ерөнхийлөгч, олимпын аварга Н.Түвшинбаярыг саатуулаад байгаа билээ. Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэлээ.

Хэргийг нэхэн сануулбал, Н.Түвшинбаяр нь өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ. Э.Энхбат Солонгос улсад эмчлүүлж байгаа бөгөөд ухаан ороогүй гэх мэдээлэл байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү