Саудын Араб 2025 оны Азийн танхимын болон тулааны спортын наадмыг зохион байгуулна


2021-11-24 11:03:43

Азийн олимпын зөвлөлийн ерөнхий ассамблейгаар 2025 онд Азийн танхимын болон тулааны спортын наадмыг зохион байгуулах орноор Саудын Арабыг сонголоо. 2034 онд Азийн наадмыг хүлээж авах Эр-Риядын хувьд энэ нь бэлтгэл ажлаа хангаж, туршлага хуримтлуулах маш том боломж юм.

Тус наадам хамгийн сүүлд 2017 онд Туркменистаны Ашгабат хотноо зохиогдсон бөгөөд дараагийнх нь 2021 онд Бангкок-Чонбури хотуудад болох байсан ч цар тахлын улмаас хоёронтоо хойшилж, 2023 онд явагдахаар болсон юм.

Танхимын болон тулааны спортын наадам бол тивдээ Азийн наадмын дараа орох томоохон арга хэмжээ. Өмнөх наадамд Ази тив болон далайн орнуудын төлөөлөл 63 орны 4000 гаруй тамирчин өрсөлдөж байв. Саудын Арабын нийслэл Эр-Рияд нь 2023 онд дэлхийн тулааны спортын наадмыг мөн зохион байгуулах эрх авсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү