Тина Тернер бурхны орноо оджээ
2023-05-26 09:27:48

Грэммигийн олон удаагийн шагналт од 83 настай Тина Тернер Швейцарьт бурханы орноо одсон. Түүний оршуулах ёслолд Обамагийн гэр бүлээс эхлээд Опра, Бейонсе, Брайан Вилсон гээд олон томоохон хүмүүс ирсэн байна.
Олон хүн түүний шилдэг хит дуунуудын нэгийг эш татан түүнийг “зүгээр л хамгийн шилдэг нь” гэж хэлжээ. Түүнийг хөгжмийн амьд домог гээд хүчирхийллийн харилцаанаас мултарч чадсанд нь хүндэтгэл үзүүлсэн байна. Мэрайя Кэри тэрээр “амьд үлдсэн бөгөөд хаа сайгүй эмэгтэйчүүдэд урам зориг өгсөөр байна гэжээ.
Сэтгэгдэл бичих: