Хүүхдийг үл таних эрэгтэй хууран мэхэлж, дагуулж явах гэж байсан зөрчлийг илрүүлжээ


2021-04-10 17:33:14

Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор энэ сарын 10-ны өдрөөс эхлэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Шинэ коронавирус /ковид19/-ын цар тахалтай тэмцэх иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих, ой, хээрийн болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас 120 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Өнөөдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Элбэг их дэлгүүрийн орчимд 13 цагийн үед НОБГ-ын мэргэжилтэн, дэслэгч Э.Гүрхүү нарын алба хаагчдыг эргүүлээр үүрэг гүйцэтгэж байх үед насанд хүрээгүй охиныг 30 орчим насны үл таних эрэгтэй хууран мэхэлж, дагуулж явах гэж байсан зөрчлийг газар дээр нь илрүүлэн таслан зогсоож Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа нарт хүлээлгэн өгсөн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү