Автомашинаа хашаанаас гаргахдаа бага насны 4 хүүхдийг мөргөж, амь насыг хохироожээ


2021-05-04 13:14:08

Автомашинаа хашаанаас гаргах үедээ бага насны хүүхдийг мөргөж, амь насыг хохироосон осол гарчээ. Тодруулбал, өчигдөр Хөвсгөл аймагт портер маркийн автомашин хашаанаас гарах хөдөлгөөн хийхдээ нэг нас 7 сартай хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон  хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Он гарсаар 1-3 насны хүүхдийг жолооч хөдөлгөөн хийх үедээ дайрч амь насыг нь хохироосон хэрэг дөрөв бүртгэгджээ.

Иймд нийт жолооч нарт хөдөлгөөн эхлэхдээ анхаарал болгоомжтой байх, тээврийн хэрэгслийн урд хойно бага насны хүүхэд тоглож байгаа эсэхийг заавал шалгаж байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү