“Burger King”-ийн бүтээгдэхүүнээс төмөр шруп гарчээ


2021-05-14 10:28:11

“Burger King”-ийн бүтээгдэхүүнээс төмөр шруп гарсан талаар нэгэн хэрэглэгч нүүр хуудсандаа нийтэлжээ.

Тэрбээр "6 настай хүүдээ “Burger King” ээс бургер авч өгчихөөд сууж байтал хүү минь гэнэт хахаж цацан огиулж эхлэв. Ууц нурууруу нь цохиж, цээжийн шахаж байж огиулж бөөлжүүлэн байж гайгүй болгов. Хүү: хатуу зүйл шүдэнд зажлагдаад, сандраад залгисан чинь хоолойд тээглээд гэлээ... Хүүгээ тайвшруулж, шингэн уулгасны дараа бургерийг хартал ШРУП бх юм! Бодвол үр минь гайкын залгисан бололтой. Ингээд Burger King-д хандахад: өө шрүп байна уу? За та мөнгөө буцааж авах уу, дахиад өөр бургер авах уу гээд хээв нэг зогсож байдгым...

Төв оффисийн мэнэжер нь : та хүүхдээ эмнэлэгт үзүүлээд, гэдсэнд нь шрүп байвал бид эмчид үзүүлсэн зардлыг өгье гэнэ... Хөөрхий хичнээн үрс мэдэлгүй шрүп идсэн болоо... Өнөөдөр миний үр, маргааш таны үр тэр шрүпийг идэхнээ янз нь.... Шрүптэй бургер нь байдаг л асуудал бололтой. Ядарсан юм аа бид! Бусад улсад энэ бургер кинг ийм л хариуцлагагүй байдаг уу? Гудамжнаас хүүхдээ хооллосондоо үнэхээр харамсан сууна! Дэмий нэг МХЕГ т мэдэгдлээ. Том компанид нөлөөлдгийн болов уу хөөрхийс! Энэ пост илүү олон хүнд хүрээсэй! Бид цөөхүүлээ! Эрүүл, аюулгүй хүнсийг шаардах эрхтэй! Хариуцлагатай байхыг шаардмаар байна" хэмээсэн байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү