Байшин шатаж 13 настай охин түлэгджээ


2021-10-18 09:52:33

Баянзүрх дүүрэг. 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 36 дугаар гудамжинд байшин шатжээ.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан очиход 36 дугаар гудамжинд иргэн Г-гийн 5х8 метрийн хэмжээтэй байшин дотор эд зүйлс шатаж иргэд өөрсдөө унтраасан байсан.

Тус гал түймэрт иргэн Г/44 настай, эрэгтэй/, Б/38 настай, эмэгтэй/ нар угаартаж, Н/13 настай, эмэгтэй/-ийн 2 гар, 2 хөл, нүүр, нуруу, хэвлийн хэсгээр тус тус түлэгдсэн байсныг НЯТТТөв 103-ын эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү