Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтээ жилд нэг удаа гаргана


2022-01-19 14:14:49

Засгийн газрын хуралдаанаар Хүүхдийн мөнгөн урамшууллыг төрийн санд хуримтлуулах, бүртгэх, олгох журмыг баталжээ.

Ирээдүйн өв сангийн  2022 оны орлогоос Монгол Улсын 18 хүртлэх насны иргэн бүрт мөнгөн хуримтлал үүсгэх хууль эрх зүйн боломжийг бүрдүүлсэн. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Иргэд хүүхдийн мөнгөө бэлнээр авах буюу одоо харилцаж байгаа банкны дансандаа авах эсвэл төрийн санд үлдээх хүсэлтийг жилд нэг удаа гаргана. Иргэд хүсэлтээ ehalamj, ebarimt болон биеэр гаргана. 

Өнөөдрийн батлагдсан журмын дагуу иргэд хүсэлтээ сар бүрийн 15-ны өдөр нэг удаа гаргах бөгөөд тухайн сард хүсэлт гаргахдаа дараагийн саруудын хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах сонголтоо урьдчилж гаргаж болно гэж зааж өгсөн" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү