Сураггүй болсон 4 настай хүүг эсэн мэнд олжээ


2022-01-21 09:32:06

Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Эхэн худаг” хэмээх газар тус сумын харьяат иргэн А-гийн хүү А /4 настай, эрэгтэй/ энэ сарын 20-ны өдрийн 10:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид А /4 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Ховд сумын чиглэлд явж байхад нь орон нутгийн иргэд 20:05 цагт тус багийн “Шар хөтөл” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 10 км-т/-аас эсэн мэнд олсон гэсэн тул Онцгой байдлын газрын бүлгийг замаас нь буцаасан байна.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү