Тагтны хаалтны завсар 8 настай хүү толгойгоо хавчуулжээ


2022-08-30 10:59:52

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 63 дугаар байрны 1 давхар бага насны хүүхэд толгойгоо тагтны хаалтны завсар оруулаад гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг энэ сарын 29-ний өдрийн 19:17 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ. 

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход Х /8 настай, эрэгтэй/ тагтны хаалтны завсар толгойгоо оруулаад гаргаж чадахгүй байсан тул задаргааны багаж ашиглан 10 минут ажиллан гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү